• RSS
  • Delicious
  • Digg
  • Facebook
  • Twitter
2010-08-26 at 1:43 AM Posted by Д.Баттөр

1. Индекс:                                    МАT101
2. Кредит:                                    2 (лекц – 1 кредит, дадлага – 1 кредит)
3. Судлах улирал:                     намар
4. Өмнө нь үзсэн байх хичээл:   байхгүй
5. Дараа нь үзэх хичээл:            МАТ102, DS201, Магадлалын онол математик статистик
6. Мэргэжил:                               Програм хангамж , Мэдээллийн систем, Техник хангамж

7. Зорилго: Оюутан зайлшгүй мэдэж байвал зохих математикийн тусгай курсуудийн талаар мэдлэг олгоно. Хичээлээр олж авсан мэдлэгээ амьдрал, практикт хэрэглэх чадвартай, түүний талаар бүрэн дүүрэн ойлголттой болгох суралцагчдын математик сэтгэлгээг хөгжүүлж, сэтгэн бодох чадварыг төлөвшүүлэхэд энэ хичээлийн зорилго оршино.
8. Зорилт:
• Оюутан сурагчдад тухайн сэдэв бүрийн онолын үндсийг тайлбарлан холбогдох томъёо, теоремийн баталгааг дэлгэрэнгүй харуулна.
• Хичээл бүрийн агуулгыг багтаасан бодлого дасгалуудыг бодох аргуудыг тайлбарлаж өгнө.
• Оюутнууд багаар болон бие даан бодлого дасгалуудыг бодож өөрсдийн олж авсан мэдлэгээ бататган цаашид гүнзгийрүүлэн судлах арга барил эзэмшүүлнэ.
• Оюутны математик сэтгэлгээ, сэтгэн бодох чадварыг хөгжүүлнэ.